Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 38 дугаар хороо агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 19:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа 10 дугаар блокын В1 давхарт 7.5х6 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүрэг 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х3 метрийн хэмжээтэй гарааш, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.





