Илэрсэн зөрчлийн талаар Б.Жаргалсайхан мэдээлэхдээ, уг хувьчлал нь “Орон сууц хувьчлах журам”-ыг шууд зөрчсөн бөгөөд эрх бүхий аудитын байгууллагаас хувьчлалуудыг буцааж, орон сууцуудыг төрийн өмчид эргүүлэн авах дүгнэлт гаргасан байна. Гэвч өнөөдийг хүртэл уг аудитын дүгнэлт ажил хэрэг бололгүй, хэрэгжихгүй гацжээ.
Энгийн ажилчид биш, дарга нар хождог тогтолцоо
"Эрдэнэт үйлдвэр"-т он удаан жил тасралтгүй, хүнд нөхцөлд ажиллаж ирсэн энгийн ажилчид нийгмийн халамж, орон сууцны дэмжлэг авч чадахгүй хоцордог бол дарга нарын түвшинд энэхүү хувьчлал хүрч үйлчилсэн байж болзошгүй гэлээ.
-
Хуулийн хэлтсийн дарга Болдбаатар,
-
Хүний нөөцийн дарга Отгонбаяр,
-
Аж ахуйн хэлтсийн дарга Туяа,
-
Хэлтсийн дарга Батбаяр нарын зэрэг дарга нар багтжээ.
Энэ нь үйлдвэрийн захиргаа энгийн ажилчдаа биш, харин дарга нарынхаа эрх ашгийг нэгт тарьж, төрийн өмчийг хувийн хэрэгцээндээ завшиж буйг харуулж байна.
"Эрдэнэт"-д хууль биш, хүн засаглаж байна
Аудитын албан ёсны дүгнэлт гарчихаад байхад шийдвэр биелэгдэхгүй байгаа нь тус үйлдвэрт хууль хэрэгждэггүй, зөвхөн эрх мэдэлтнүүдийн "хүн засаглал" үйлчилдэг гэдгийг нотолж байна.
Төрийн өмчит үйлдвэрийг эрх мэдэлтнүүдийн далд бизнесийн талбар, хувийн завшилтын бай болохоос хамгаалах ганц арга нь нээлттэй сонсгол хийх юм. "Эрдэнэт"-ийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, хувьчлалын бүх асуудлыг шилэн, иргэдийн хяналтад бүрэн шилжүүлэхгүй бол хууль зөрчдөг дарга нарын сүлжээ хэвээр үлдсээр байх болно.





