Юбикаб ХХК-иас такси үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах, дуудлагын хүртээмж болон шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор "JustCab" үйлчилгээний тарифтаа өөрчлөлт оруулж байгаагаа албан ёсоор мэдээллээ.
Гол өөрчлөлтүүд:
-
Шинэ тариф: Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутагт JustCab үйлчилгээний 1 км-ийн төлбөр 2,000₮ болж өөрчлөгдөнө.
-
Хэрэгжиж эхлэх хугацаа: Энэхүү шинэчилсэн тариф нь 2026 оны 8-р сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
Юбикаб ХХК нь хэрэглэгчдэд хурдан шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэх зорилгоор энэхүү тарифын зохицуулалтыг хийж байгаагаа дурджээ.





