Хөдөө орон нутагт анхан шатны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлт бий болгох зорилгоор эхлүүлсэн Шинэ хоршоо хөдөлгөөнд 103 мянган малчин хамрагдаж, 14 төрлийн зээлийн зориулалтаар нийт 7784 хоршоо 894.8 тэрбум төгрөгийн зээл аваад байна. Нийт малчдын 33 хувь нь уг хөдөлгөөнд хамрагджээ.
Монголбанкнаас ирүүлсэн мэдээллээр 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт 218.8 тэрбум төгрөгт хүрч, зээлийн эргэн төлөлт хэвийн байна. Үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах чиглэлээр 86 малчин, бусад чиглэлээр 53 малчин, нийт 139 зээлдэгч 3.5 тэрбум төгрөгийн үндсэн зээлээ бүрэн хаажээ.