“COP-17” хурлын үр дүн буюу санхүүжилтын шийдвэрүүдийг эцсийн байдлаар хүргэж байна:
1.3 тэрбум ам.долларын санхүүжилт.
Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийн чиглэлээр 23 улсад хэрэгжих шинэ болон бэлтгэгдэж буй санхүүжилт COP17-ийн үеэр зарлагдсан. Үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт, 216.4 сая нь хэрэгжих шатандаа орсон.
1.2 тэрбум ам.долларын 45 төсөл бүхий “Rangelands Flagship Initiative” нь бэлчээрийн чиглэлд UNCCD-ийн түүхэн дэх хамгийн том санхүүжилтийн багц болж зарлагдсан.
Монголын хувьд малчид, бэлчээрийн асуудлыг дэлхийн санхүүжилтийн том сэдэв болгосон нь гол үр дүн.
250 сая ам.доллар хүртэлх ойн санхүүжилт GGGI-тай хамтарсан “Financing for Forests” хөтөлбөрөөр 2030 он хүртэл босгох зорилттой.
Мөн GGGI Монгол Улстай Host Country Agreement байгуулж, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрх зүйн сууриа тавьсан.
COP17 Legacy Project
Монгол Улс манлайлан хэрэгжүүлэх төсөлд GEF-ээс 3.2 сая ам.доллар, 8 сая ам.долларын хамтарсан санхүүжилт буюу нийт 11.2 сая ам.долларын багц бүрдсэн. Бэлчээрийн тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, бодлогын тогтолцоонд чиглэнэ.
“Улаанбаатарын тунхаглал” батлагдсан. 30 гаруй хот, орон нутгийн удирдагч газар, ус, ган, уур амьсгалын асуудлыг хотын бодит ажил болгох чиглэлээр нэгдсэн. Улаанбаатарын санаачилгыг COP18 хүртэл туршиж, үр дүнг UNCCD-д тайлагнана.
COP17-ийн эцсийн шийдвэрүүд өнөөдөр батлагдаж байна. Наймдугаар сарын 28-ны хаалтын хуралдаанаар ган, стратегийн хүрээ, төсөв болон бусад шийдвэр, COP17-ийн нэгдсэн тайланг эцэслэн батална.
Түүнчлэн удахгүй бүх үр дүнг нэгтгэж, хэвлэлийн хурал хийнэ.





