Сүхбаатар төмөр замын боомтоор ОХУ-аас импортолсон Аи-92 автобензинийг татан авах, түгээх ажлыг холбогдох байгууллагууд хамтран шуурхай зохион байгуулж байна.
Нийлүүлэлтийн бодит хэмжээ ба одоогийн нөхцөл байдал
Энэ оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар боомтоор 22 вагон буюу 2,220 тонн, 8 дугаар сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн, нийт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин импортоор орж иржээ. Энэ нь манай улсын 2.5 өдрийн ердийн хэрэглээг хангах хэмжээний шатахуун юм.
Импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудыг замын турш шуурхай тээвэрлэн дараах буух өртөөдөд хүргээд байна:
-
Толгойт
-
Аршаант
-
Дархан
-
Эрдэнэт
-
Улаанбаатар
Одоогоор дээрх өртөөд дэх агуулахуудад шатахууныг буулгах, улмаар Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцууд (ШТС) руу тасралтгүй ачих ажлыг хийж байна. Түүнчлэн ОХУ-аас 7 дугаар сарын 29-ний өдөр ачигдсан 28 вагон буюу 1,680 тонн Аи-92 автобензин Сүхбаатар боомтоор нэмж орж ирэх төлөвтэй байгаа юм.
Тээвэрлэлт, түгээлтийг 24 цагаар зохион байгуулж байна
Шатахууны нийлүүлэлтийг дотоодын зах зээлд хүндрэлгүй, хурдан шуурхай хүргэхийн тулд "Улаанбаатар төмөр зам" ХНН, Гаалийн байгууллага болон бусад холбогдох албад, импортлогч аж нэгжүүд хамтран 24 цагийн тасралтгүй горимоор ажиллаж байна.
Албаныхны мэдээлж байгаагаар вагонуудыг буух өртөөдөд сааталгүй тээвэрлэх, агуулахаас ШТС-ууд руу амжилттай ачих бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.





