Өнөөдөр Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлт болно.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ болно. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ тус тус болно.
Түүнчлэн Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан, ХҮН намын зөвлөлийн хуралдаанууд тус бүр 11 цагаас болох товтой байна.





