• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Сургууль, цэцэрлэгийн хоолны түүхий эд нийлүүлдэг ААН-үүдийг татан буулгана гэв

Сургууль, цэцэрлэгийн хоолны түүхий эд нийлүүлдэг ААН-үүдийг татан буулгана гэв

Боловсролын яамны Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, түүхий эдийн талаар тодруулга мэдээлэл өглөө. Тэрээр  "Түүхий эд, хоол үйлдвэрлэл, орчны эрүүл мэнд, тогоочийн мэргэжлийн ур чадвар гэх зэрэг олон үйл ажиллаагаас хүүхдийн хоолны чанар шалтгаалдаг. Тиймээс бид хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, дотоод хяналт хийж байна. Зөрчил гарсан тохиолдолд дор бүр нь арилгаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн хоолны түүхий эдэд жилд ₮300 тэрбум зарцуулдаг.

Нийслэлийн хэмжээний сургууль, цэцэрлэгийн хүнс ханган нийлүүлэлтийг 5 аж ахуй нэгж хариуцаж нийлүүлдэг. Тус ОНӨААТҮГ-үүд хүүхдийн хоолонд хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүнийг аж ахуй нэгжээс захиалж дунд нь 20-25 хувь нэмж цэцэрлэгт нийлүүлдэг. Тиймээс энэ жилээс бид хүүхдийн хоолны түүхий эдийн зардал 100 хувь хүүхдийн хоолонд орох ёстой гэж үзэж байгаа. Тиймээс НЗДТГ-тай хамтарч ажлын хэсэг гарч, тухайн 5 ААН-ийн үйл ажиллагааг хувийн хэвшил, хүнс үйлдвэрлэгч рүү шилжүүлж дундын зуучлалгүй болгох шаардлагатай байна" гэв.