Цахим орчинд тавигдсан зарын дагуу холбогдож, бусдад мөнгөө залилуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
-
Хэзээ: 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05:00 цагийн орчимд.
-
Хаана: Нэгэн зочид буудлын үүдэнд.
-
Юу болов: Хэсэг залуус "Санхүү авна" гэх зарын дагуу фэйсбүүкээр холбогдож, тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлэн залилуулсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ.
Одоогоор нэр бүхий иргэний гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Санамж: Иргэд та бүхэн цахим орчинд тавигдаж буй баталгаагүй зар мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.





