Ж.Золжаргал: Гадаадын хөрөнгө оруулалт, тэр тусмаа 3 дахь улсуудын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих чиглэлээр ямар бодлого баримтлах вэ?
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтыг дэмжих нь олон хүчин зүйлээс шалтгаална. Хамгийн наад зах нь баялаг бүтээгч, ажил олгогчдодоо төр хандах хандлагаа өөрчлөх ёстой. Дотоодын хөрөнгө оруулагчдадаа хайрлахгүй бол яаж гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх юм бэ? Тийм учраас ажил олгогч, баялаг бүтээгчдээ дэмжих цогц бодлого хэрэгжүүлнэ