Тогооч багш Ж.Оюун: Цэцэрлэгийн боорцгоо л иднэ, дэлгүүрийн боорцог идэхгүй гэдэг хүүхдүүд бий. Бүр нэг удаа зуны амралтаараа ирж хүүхдүүддээ боорцогийг нь хийж өгч байсан🫶
Тэрээр Экогэр цэцэрлэгт 10 жил ажиллаж байна. Хүүхдүүдэд шим тэжээл сайтай, эрүүл хоол өгдөгтөө, цэцэрлэг гээч гэгээлэг ертөнцөд ажиллаж байгаадаа баяртай байдгаа хуваалцсан юм.