• Нүүр
  • Social Room
  • БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨРТ: МОД ТАРИХ АРГА

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨРТ: МОД ТАРИХ АРГА

Мод тарих гэдэг нь модны суулгацыг шилжүүлэн суулгах үйл явц бөгөөд ихэвчлэн ойжуулалт, газар нөхөн сэргээх, эсвэл тохижилтын зорилгоор хийгддэг. Энэ нь том мод шилжүүлэн суулгах, эсвэл модны үрийг бага зардлаар тарьдаг нь илүү удаан хугацаанд ургадагаараа ялгаатай. Мод нь олон жилийн туршид байгаль орчиндоо хүчилтөрөгч үйлдвэрлэх, агаарын чанарыг сайжруулах, цаг уурын өөрчлөлтийг багасгах, усыг хамгаалах, хөрсийг хамгаалах, зэрлэг амьтдыг дэмжих замаар хувь нэмэр оруулдаг. Гэрэл нийлэгжилтийн явцад мод нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, бидний амьсгалдаг хүчилтөрөгчийг бий болгодог.

Норд Роуд ХХК-ийн “Хушхан” брэнд мод тарих санаачилгыг жил бүр хэрэгжүүлэн ийнхүү нийгмийн хариуцлага, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах хүрээнд хуш модыг тарьж ургуулдаг бөгөөд, 2024 онд “Хушхан” брэнд болон “Их Үрчин” хамтран “Богдхан уулын дархан цаазат газар”-ын “Чулуутын ам”-нд хортон шавьжинд нэрвэгдсэн хушин ойг нөхөн сэргээх эхний алхам болгон “Хуш мод тарих өдөрлөг”-ийг зохион байгуулж, нийт 3 га талбайд 3000 ширхэг хуш модны тарьцыг суулгасан бөгөөд өнөөдрийн байдлаар 95% хувийн ургалттай байна. 
 2025 онд 100,000 хуш модыг тарьж ургуулах томоохон зорилт тавьсан ба ойрын 10 жилдээ багтаан таримал хушин ойгоос самраа бэлтгэх ногоон алсын хараатай ажиллаж байна. 👏
Хушханы хамт олон болон хүссэн иргэд амралтын өдрөөрөө 100,000 хуш мод тарих үйлсэд нэгдсэн үйл явдлаас сурвалжилгыг бэлтгэлээ