• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "BLACKPINK" хамтлагийн Япон, Солонгос дахь тоглолтын тасалбарын үнэ 1 сая төгрөг давлаа

"BLACKPINK" хамтлагийн Япон, Солонгос дахь тоглолтын тасалбарын үнэ 1 сая төгрөг давлаа

BLACKPINK 2025 онд дэлхийг тойрох аялан тоглолт хийхээ зарласан билээ. Америк болон Европын хамгийн том гэсэн стадиумд тоглолтоо хийх бөгөөд аль хэдийн тасалбарууд нь зарагдаад дууссан юм. 

Харин өнөөдөр Солонгос болон Япон улсад хийх тоглолтынхоо тасалбарын үнүүдийг танилцуулсан бөгөөд Солонгост хамгийн ойрын суудал нь 275,000 вон (650,000 төгрөг) байсан нь Солонгос уран бүтээлчдийн зарласан хамгийн өндөр үнэтэй тоглолтын тасалбар болоод байна. Харин Япон дахь хамгийн ойрын суудал нь 50,000 иен буюу 510,000 вон (1сая гаран төг)-оор танилцуулагдаад байгаа аж. 

Солонгост үнэтэй байхын хэрээр чанартай гэх фенүүд байгаа ч, үүнийг дагаад бусад уран бүтээлчид тоглолтын тасалбарын үнээ нэмнэ хэмээн дургүйцэж буй хүмүүс ч байгаа аж.