1990-ээд оноос хойш давамгайлж ирсэн дэлхийн дэг журам сулран унаж, шинэ нөхцөл байдал, шинэ тогтолцоо үүсэх шилжилт явагдаж байгаа нь зэвсэгт мөргөлдөөн, үл итгэлцэл, зэвсгээр хөөцөлдөх, худалдааны дайн, технологийн болоод стратегийн эрдэс баялгийн төлөөх ширүүн өрсөлдөөн, Их гүрнүүд хоорондын сөргөлдөөн, бүс нутгийн хямрал зэрэг олон сорилт бэрхшээлийг бий болгож байна. Ийм нөхцөлд бүс нутаг, улс орнууд хэрхэн аюулгүй байдлаа хадгалах, өрсөлдөхийн зэрэгцээ хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах, Монгол улс болон бүс нутгийн хөрш орнууд хэрхэн даван туулж, зөв хариу арга хэмжээ авах талаар чухал ач холбогдолтой санал, санаа, хэлэлцүүлгийг "SPSIRPA олон улсын эрдэм шинжилгээний форум"-ын хүрээнд зохион байгуулжээ.
"Шинэ дэлхийн дэг журамд бүс нутаг, улс орнуудын хариу арга хэмжээ" сэдвээр БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Эмерит профессор Хюн-Чин Лим, БНЭУ-ын Жавахарлал Неругийн их сургуулийн профессор Шарад Кумар Сони нарын яриаг энд дарж үзнэ үү.
"SPSIRPA олон улсын эрдэм шинжилгээний форум"-д 9 улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас нэр хүнд бүхий 16 эрдэмтэн, судлаачид оролцсон байна.