540 сая төгрөгийн үнэтэй тоглоом “Labubu” дэлхийн рекорд тогтоолоо

 Бээжин хотод  болсон Yongle International Auction дээр тоглоомын ертөнцөд тэсрэлт болсон нэгэн сонирхолтой дуудлага худалдаа явагдлаа. Энд дэлхий дээрх цор ганц, 131 см өндөртэй “Labubu” тоглоом юм.  Бараг хүний хэмжээтэй ховор бүтээл болсон энэхүү Labubu  1.08 сая юань буюу ойролцоогоор 540 сая төгрөгөөр зарагдсан байна.

May be an image of 1 person, toy and text that says '登價:30,000 每货:0,00 ,000 :30, 16:57:00 16:57:00 00 YONGLE 8230 YONGLEAUCTIO 永樂拍賣 AUCTIO 龙家升作品 龙家升作品棕色LABUR 棕色LABUE 160cm 全球限量15版, 版数: RMB USD HKD 500,000 69,594 594 546, 546,030 永煙物 PARY'May be an image of 7 people, crowd and text

 Labubu гэж хэн бэ?

 “Labubu” бол Хятадын Pop Mart компанийн бүтээсэн blind-box collectible toy буюу цуглуулгын зориулалттай гэнэтийн савлагаатай тоглоом. Энэ жижиг гаж төрхтэй, сониуч харцтай тоглоом нь Ази даяар, тэр дундаа Z үеийнхэн дунд маш их алдаршиж, “хэт үнэтэй тоглоомын хаан” хэмээн нэрлэгдэх болсон.

Яагаад ийм өндөр үнэтэй вэ?

✅ Цор ганц хувилбар (one-of-a-kind, хүн шиг том)

• ✅ 131 см өндөр – тоглоом гэхээсээ илүү уран баримал мэт!

 • ✅ Коллекцлогчдын соёл: Хязгаарлагдмал хэмжээ, алдартнуудын дуртай байдлаас үүдэн үнэ нь тэнгэрт хаддаг болжээ.

 • ✅ Алдартнуудын нөлөө: BLACKPINK-ийн Lisa, David Beckham зэрэг одод Labubu цуглуулдгийг ил болгосон нь үнэ өсөхөд шууд нөлөөлсөн.

 

📊 Дуудлага худалдааны тойм:

 • Нийт 48 төрлийн Pop Mart тоглоом борлуулагдсан

 • Нийт үнэ: 3.73 сая юань

• Нэг тоглоомын дундаж үнэ: 78,000 юань (~39 сая ₮) 

May be pop art of 6 peopleMay be an image of 4 people and text that says '首场初代藏品级LABUBU艺术专场 艺术专场 17:04:37 已拍2件 已拍2件剩餘18件 剩餘18件 一件#8230 件#8230 落橙價:820, 一件#8230落超價:820,000 820, 000 永樂拍賣 YONGLEAUCTION YONGLE AUCTION 8231 龙家升作品 薄荷色LABUBU 龙家升作品薄荷色LABUBU 薄荷色L 高: 131cm 高:131cm全球唯—— 全球唯 全球唯一一只 USD HKD 1,080,000 150,324 1,179,426'

Энэ дуудлага худалдаа нь тоглоом гэдэг ойлголтыг бүрэн өөрчиллөө. Өмнө нь хүүхдийн тоглоом байсан эд зүйлс өнөөдөр NFT, sneaker, art piece-тэй адилхан өндөр үнэ бүхий хөрөнгө болон хувирч байна. Цаашид Pop Mart зэрэг брэндүүд улам бүр инвестици хийх цуглуулгын зах зээлд хүч түрэх нь гарцаагүй боллоо.