БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй “УТСААР САЙХАН ЯРИА ӨРНҮҮЛСЭН” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.
Хоёр гүрний төрийн тэргүүнүүд утсаар ярих үеэр Орос, Украин, Ирантай холбоотой асуудлыг хөндөлгүйгээр бүхэлдээ худалдааны асуудалд төвлөрсөн гэв.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг тэргүүн хадагтай хамтаар Хятадад айлчлахыг найрсгаар урьсан байна. “Хоёр том гүрний төрийн тэргүүн нарын хувьд энэ бол хэн хэнийх нь тэсэн ядан хүлээж байгаа зүйл мөн” гэж Д.Трамп онцолжээ.
Д.Трамп мөн Германы Канцлер Фридрих Мерцтэй Зууван танхимд уулзах үеэрээ Хятадын даргатай утсаар ярьснаа дурдаад, Хятадад айлчилна гэдгээ баталжээ. “Тэрбээр намайг Хятадад урьсан, би түүнийг энд ирэхийг урьсан. Бид хоёул урилгыг хүлээж авсан. Тиймээс тохиромжтой цагт тэргүүн хатагтайн хамт очно, тэрбээр мөн гэргийн хамт ирнэ гэж найдаж байна” хэмээжээ.