• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Халзан бүрэгтэй” төслийг эсэргүүцэгч нутгийн иргэд Ерөнхийлөгчид хандана

“Халзан бүрэгтэй” төслийг эсэргүүцэгч нутгийн иргэд Ерөнхийлөгчид хандана

Ховд аймгийн Мянгад сумын нутагт гадаадын хөрөнгө оруулалттай “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлж, газрын ховор элементийн хайгуул судалгааны ажил өрнүүлсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр нутгийн иргэд “Халзан бүрэгтэй” төслийн олборлолт эхэлснээр сум орон нутгийн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, ундны ус, газар шороо бохирдоно гэж үзэж, төслийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох, байгаль орчинд нөхөн сэргээлт хийх гэх мэт хэд хэдэн шалтгаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандах гэж байгаа бололтой.

Нутгийн иргэд гурван жилийн өмнөөс төслийн үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хавраас хойш төсөл зогсонги байдалд байна. “Халзан бүрэгтэй” төслийг Ховд аймгийн иргэд олон удаа эсэргүүцэж, аймаг сумын удирдлагуудад үйл ажиллагааг нь зогсоох тухай удаа дараа шаардлага хүргүүлж байв. Түүнчлэн, компанийн ажилчид, техник, эд хогшил руу халдаж эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагаар шалгуулах тухай асуудал яригдаж байсан билээ.

Харин энэ удаад эсэргүүцэгч нутгийн иргэд төслийг бүрмөсөн зогсоох асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандах гэж байгаа гэнэ.