• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Амиа хорлохыг завдаж байсан эмэгтэйг Онцгой байдлын алба хаагч Х.Отгонжаргал аварчээ

Амиа хорлохыг завдаж байсан эмэгтэйг Онцгой байдлын алба хаагч Х.Отгонжаргал аварчээ

 ХУД-ын ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Отгонжаргал томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэхээр гарч явах үедээ иргэний амь насыг аварчээ.
Тодруулбал, 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 05:20 цагт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны тоот байрны дээд давхраас чимээ сонсогдож, дээш харахад 9 давхрын тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байхыг харсан байна. Ингээд цаг алдалгүй аврах арга хэмжээ авахаар очиход, согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй амиа хорлох оролдлого хийж байжээ. Улмаар сэтгэл зүйн ярилцлага хиийж тайвшруулан, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж чадсан байна. Түүнчлэн, холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чаджээ.