Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалт эхэлснээс хойш авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчсон нийт 9677 автомашин, 12530 зорчигчид үзлэг шалгалт хийхэд найман удаагийн тохиолдлоор 22 тарвага, түүхий эд тээвэрлэн явсныг илрүүлж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн 6 дүүргийн шалган нэвтрүүлэх арван товчоонд НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, НБОГ, НМЭГ-аас алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.