• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Д.Амарбаясгалан: Иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй

Д.Амарбаясгалан: Иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Шинэ засгийн газрын тэргүүнд хэлсэн үгнээс  ОНЦЛОХ НЬ:

1.Макро эдийн засгийн нөхцөл байдал

    • Гадаад орчны тодорхой бус байдал, түүхий эдийн үнийн бууралт, нүүрсний экспортын орлогын бууралт төсөвт дарамт авчирч байна. Гадаад, дотоод эдийн засгийн орчин, нөхцөл байдалд нийцсэн төсвийн бодлогыг тодорхойлох
    • Хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх гарц гаргалгаа гаргах

2.Үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх хүрээнд:

    • Инфляцыг тогтворжуулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн бодит орлогыг хамгаалах бодлого баримтлах, үнийн өсөлтийг хазаарлах
    • Жижиг, дунд үйлдвэрлэл болон ажлын байрыг дэмжих, зээлийн хүүг эрүүл, зохистой түвшинд хүргэх, зах зээлийн  шударга өрсөлдөөнийг дэмжих

3. Гадаад худалдаа ба ханшийн асуудлын хүрээнд:

    • Экспорт бууралттай, импорт нэмэгдэж байгаа нь валютын урсгалд дарамт болж байна. Тиймээс гадаад худалдааг төрөлжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх.

4.Төрийн албаны реформын хүрээнд:

    • Төрийн бүтцийг цомхон, бүтээмжтэй болгох, менежментийн шинэчлэл хийх, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх

5.Татварын реформын хүрээнд:

    • Иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх, прогрессив татварын тогтолцоог бий болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дарамтгүй, таатай нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэн эдийн засгийн идэвхжилийг дэмжих

6.Дотоодын бизнесийг дэмжих бодлого

    • Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг гадаадын компаниудад шилжүүлдэг алдаатай жишгийг зогсоох
    • Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих, бизнесийн орчныг илүү таатай, шударга болгох
    • Хуулиас давсан журмуудыг цэгцэлж, хууль журмын харьцааг зохистой түвшинд хүргэх

7.Эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд:

    • Ирэх намараас өмнө Дулааны III цахилгаан станцын шинэчлэл, засварын ажлыг яаралтай эхлүүлэх
    • Хэрэглэгчдийн найдвартай хэрэглээг хангах

8.Хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд:

Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, зудын эрсдэлээс сэргийлэх цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх