• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Хоёр жил амьдрахдаа 14 удаа эмнэлэгт хэвтсэн ч дахиад л өвөл болохыг мэдэхгүй бүжиглэн зогсоно”

“Хоёр жил амьдрахдаа 14 удаа эмнэлэгт хэвтсэн ч дахиад л өвөл болохыг мэдэхгүй бүжиглэн зогсоно”

"Огцрох амархан" жагсаал зохион байгуулалт сайн, шаардлага тодорхой, залуусын оролцоо бүхий ТАЙВАН ЖАГСААЛ болж байна. Ирсэн олны дунд хүүхдээ дагуулан ирж, үзэл бодлоо илэрхийлж буй залуус цөөнгүй. Тэдний нэг Ч.Мөнхдэлгэр цахим хуудаснаа ийн бичжээ.

Хөгжим дуугарч, хүмүүс бужигнангуут хөөрөөд гүйчихсэн цагаахан үр минь. Хоёр жил амьдрахдаа 14 удаа эмнэлэгт хэвтсэн ч дахиад л өвөл болохыг мэдэхгүй бүжиглэн зогсоно. 


Утаатай хотод уушгины хатгаа хэвийн үзэгдэл. Халуураад эмнэлэг рүү түгжирнэ, очоод оочир нь дийлдэхгүй, хэвтье гэхээр ор олдохгүй. Одоо намраас цэцэрлэгийн сугалаанд азаа үзнэ. Хүүгийн минь нүд хэр удаан ингэж гэрэлтэх бол? Монгол хүн болж төрсөндөө харамсах өдөр нь ойрхон уу? Ааваа таныг залуу байхад улс орон арай ч ийм байгаагүй юм билээ. Та ямар ацаа хийж байсан юм бэ гэж намайг зэмлэх болов уу? Аав нь зээлээс зээлийн хооронд гүйж байтал өдий хүрчихжээ гэвэл ойлгох болов уу?

#огцрохамархан