• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Тувад дуурийн дуучнаар ажиллаж байсан Монгол иргэн тагнуулын хэргээр Москвад баривчлагджээ

Тувад дуурийн дуучнаар ажиллаж байсан Монгол иргэн тагнуулын хэргээр Москвад баривчлагджээ

Тувагийн Филармонид дуучнаар ажиллаж байсан 31 настай Цэцэндэлгэр Тэгшээ нэртэй Монгол дуучныг "тагнуулч" гэж буруутган баривчилж, уг үйл явдлаас хойш сураггүй алга болсон байна.

Тэрээр Лефортово шоронд хоригдож байж болзошгүй гэж Оросын mediazone сайтад мэдээлжээ https://en.zona.media/article/2025/04/16/tegshee

1-р сарын 29-нд Москва хотын Лефортово дүүргийн шүүх Оросын Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн дагуу баривчлах тушаал гаргажээ. Оросын Соёлын яамны харьяа Тувагийн соёлын өв сайтад түүнийг Монголд төрсөн, 2010 онд Тува хотын Кызыл Урлагийн Коллежид элсэн орж, 2018 оноос Тува Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа, Тувад алдартай, Инстаграмд 14,000 гаруй дагагчтай гэх мэт мэдээллүүдийг оруулжээ. 

Түүний соошл хаягууд 1-р сарын 25-наас хойш шинэчлэгдээгүй байна. https://www.instagram.com/sesen_delger/#

Түүний эхнэр Елена Куулар түүнийг баривчлагдсаныг үгүйсгэжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гэнэт алга болсон тухай асуултад хариулахдаа Куулар "Малчин эцэг эхтэйгээ уулзахаар явсан, тэр удахгүй дахин холбоо барих болно" гэжээ.

Москва дахь Монголын консулын газар энэ хэргийн талаар тайлбарлахаас татгалзсан байна. Мөн Тувагийн Филармонийн ажилтнууд  тайлбар хэлэхээс татгалзаж юу болсныг "огт мэдээгүй" гэдгээ хэлжээ.