• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Таван жилийн хугацаанд эрчим хүчний салбарт ажил үүргээ гүйцэтгэж байгаад 10 хүн алтан амиа алджээ

Таван жилийн хугацаанд эрчим хүчний салбарт ажил үүргээ гүйцэтгэж байгаад 10 хүн алтан амиа алджээ

Дулааны гуравдугаар цахилгаан станцад осол гарч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн  үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээлэл өгөв. 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж: Цаашид эрчим хүчний салбарт осол аваар гарах нь цаг хугацааны асуудал. Ийм ажлын байранд хүн ажиллах уу гэдэг асуудалтай нүүр тулж байна. Сэтгэл сайтай, ажилдаа дуртай хэсэг нөхдийн нуруун дээр гал алдахгүй явж байна. Салбар үйлдвэрчний эвлэлээс 2020 оноос хойш эрх баригчдад шаардлага хүргэж байгаа ч шийдэж, шийдвэрлэж байгаа нь тун ховор байна. Салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, насжилт өндөртэй, өнөө маргаашгүй зогсох эрсдэлд орсон техник технологийн засвар үйлчилгээг нэн даруй хийх гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьсан. Гэтэл үнэ тарифын нэмэгдлээс орж ирсэн 500 тэрбум гаруй төгрөгийг шинэ эх үүсвэр барихад зарцуулж байна гэж яриад байгаа. Шинээр эрчим хүчний эх үүсвэр бий болгох шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тэрийг нэг жилийн дотор биш урт хугацааны бодлогоор шийдэх асуудал. Тулсан техник технологийн засвар үйлчилгээгээ хийгээгүйгээс осол аваар гарч, хүний амь хохирч байна. Дахин ийм явдал гарахгүй байгаасай гэсэн үүднээс хариуцлага нэхэж шаардаж байна.

Улаанбаатар хотын дулааны 32 хувийг хангадаг 50 мигаваттын генератор нь засвар авахааргүй эвдэрчихлээ. Хотоороо хөлдөх юм уу. Гэрт нь тоггүй байхад гадаа тоглолт үзээд явах юм уу. Эвдэрсэн генераторыг шинэчлэхэд 100 сая ам.доллар шаардлагатай гэж байгаа. Мөнгийг нь яаж ийгээд шийдчихлээ гэж бодоход суурилуулахад багадаа 24 сарын хугацаа шаардана. Тэр хүртэл яаж амьдрах вэ гэдэг асуудал байна. Чухал ач холбогдлоор нь төсвөө ангилаад, эрэмбэлээч ээ л гэдэг зарчим яримаар байна гэв