• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ШҮХРЭЭР НИСЛЭГ ХИЙХ ЯВЦДАА ЖАЛГА РУУ УНАЖ ОСОЛДОЖ, 2 ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

ШҮХРЭЭР НИСЛЭГ ХИЙХ ЯВЦДАА ЖАЛГА РУУ УНАЖ ОСОЛДОЖ, 2 ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Шүхрээр нисэж байсан БНСУ-ын иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гараг буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн 14.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгуулллагаас мэдээллээ.