“Оюу толгой” компани саяхан 2025 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан. Үүнээс онцолбол:
· Гуравдугаар улиралд “Оюу толгой” компани нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар, хураамж, бусад төлбөрт төлжээ. 2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар, хураамж, бусад төлбөрт төлөөд байна.Энэ улиралд нийт 736 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 553 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг буюу 1.41 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 37.4 их наяд төгрөг зарцуулсан .
· Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд төгрөг, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа. Энэ нь дунджаар өдөр бүр 24 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн үг юм.
· Мөн нэг тонн хүдэр боловсруулахад нөхөн сэлбэлтээр дунджаар 0.44 м3 ус ашигладаг нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас гурав дахин бага байна.
Тус компанийн III улирлын тайланд орон нутагт хийсэн тогтвортой хөгжлийн төслүүдийг онцолъё.
Ханбогд сумын “Гурван талт зөвлөл”
Гурван талт зөвлөл нь 2015 онд байгуулагдсан ба Эрх зүйн нийцэл, хяналт, зөвлөгөө, Омбудсмэний газрын дэмжлэгтэйгээр маргааныг хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд байгуулсан, тэнцвэртэй төлөөллийн бүтэцтэй байгууллага бөгөөд орон нутгийн захиргаа, малчдын төлөөлөл, тус бүрээс ижил тооны гишүүдээс бүрддэг.
Гурван талт зөвлөлийн оролцогч талууд 2017 онд Малчдын гомдлыг барагдуулах хоёр багц гэрээг байгуулсан. Гэрээний хүрээнд бэлчээр, ус, нөхөн олговор, Ундайн гол зэрэг 6 дэд сэдвийн хүрээнд нийт 64 асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрэн хариуцахаар заасан. Уг ажлуудыг бүрэн хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болсонд тооцох нөхцөлийг талууд харилцан тохиролцсон болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Гурван талт зөвлөлийн холбоосноос авна уу.
Говийн оюу хөгжлийг дэмжих сан “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай. Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) нь 2015 онд “Оюу толгой” компани, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын хооронд байгуулагдсан. Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнес хөгжил, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах чиглэлээр тогтвортой хөгжилд чиглэсэн 550 гаруй олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.
“Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн санхүүжилтийг тус санд олгож ирсэн бөгөөд 2015–2025 оны хооронд нийт 167.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хугацаанд тус сангийн санхүүжилтээр Ханбогд сумыг хот болон хөгжих дэд бүтэцтэй, Өмнөговь аймгийг нийгэм-эдийн засгийн өрсөлдөх чадвараараа улсдаа тэргүүлэгчдийн нэг болох төсөл хөтөлбөр тууштай хэрэгжүүлээд байна. Давхардсан тоогоор нийт 840,000 гаруй хүн эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн үр шимийг хүртжээ. Үүнд бичил зээл авч бизнесээ өргөжүүлсэн иргэд, тэтгэлэг хүртсэн оюутнууд, шинэ сургууль, цэцэрлэгийн сурагчид, шинээр ажлын байртай болсон иргэд мөн малчин өрхүүд багтаж байна. ГОХДС-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Говийн оюу хөгжлийн дэмжих сан (https://goviinoyu.mn) холбоосноос авна уу.





