2025.05.29-ий өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрчим хүч-3” төслийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Гэвч Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэнээс болж хуулийн төсөлд санал хүргэх боломжгүй болсон байна. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Энэ төсөл нь Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөх төсөл юм.