Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчид БНСУ-ыг зорив

Өмнөд Солонгосын Инчеон хотод байт харвааны олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-26-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монголын байт харвааны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор найман тамирчин оролцох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн ангилалд Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буд-Алтай, О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорихоор Инчеон хотыг зорив.

Монголын байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчдын 2025 оны анхны олон улсын тэмцээн энэ бөгөөд дээрх баг бүрэлдэхүүн ирэх сард Сингапур улсад болох Азийн “Гран при”-д оролцох юм хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.