ЭЕШ маргааш эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийн суралцагчдын их дээд сургуульд элсэх ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2025 оны 06 дугаар сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулагдана. ЭЕШ 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхэлнэ. 
 
May be an image of text
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Шалгалтанд ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
Элсэлтийн шалгалтын "ХАРИУЛТЫН ХУУДАС"-ыг зөвхөн харандаагаар будах бөгөөд харандааг "Боловсролын үнэлгээний төв"-с тарааж өгнө.
 
❗️❗️❗️ХОРИГЛОХ ЗҮЙЛС:
Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
 
 
Элсэлтийн Ерөнхий Шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг БҮТ-ийн цахим хуудсаар авах боломжтой. Шалгуулагч танд амжилт хүсье.