"Schmidt Ocean Institute"-ийн багийн эрдэмтэд тэнгисийн гүн дэх судалгааны явцад хоёр ховор амьтны анх удаа дүрсжүүлэн авч чаджээ. Эдгээр нь аварга наймаалж (colossal squid) болон шилэн наймаалж (glass squid) юм.
Уг амьтад нь далайн гүн, харанхуй бүсэд амьдардаг учир шинжлэх ухаанд маш бага судлагдсан, үзэгдэх нь тун ховор аж. Ялангуяа аварга наймалжийг амьд байх үед нь харах нь тун ховор бөгөөд өмнө нь зөвхөн үхсэн байдлаар олдож байсан тохиолдол цөөн хэд бий.
Судлаачид эдгээр дүрсийг судалгааны хөлөг онгоц болон тусгай зориулалтын гүн усны камерын тусламжтайгаар авч чадсан бөгөөд энэ нь далай тэнгисийн экосистем, тэнд амьдарч буй нууцлаг амьтдын талаарх ойлголтыг тэлэхэд чухал алхам болж байна.