• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар Монголоор хийн хоолой дамжуулах асуудал яригдаагүй гэв

ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар Монголоор хийн хоолой дамжуулах асуудал яригдаагүй гэв

Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин Пүрэв гаригт (2025.05.08) Москва хотод айлчилж, Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан билээ.  

Уулзалтаар бүс нутгийн болон олон улсын асуудлаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, стратегийн цар хүрээгээ өргөжүүлэх талаар хоёр талын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдсан байна. 

Мөн стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, дижитал эдийн засаг, био аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, кино урлаг зэрэг 20 гаруй хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг хийсэн байна. 

Энэ үеэр “Сибирийн хүч 2” хийн хоолойн маршрутыг Монголын нутгаар тойруулж тавихаар тохиролцсон уу гэсэн сэтгүүлчийн асуултад ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч  Александр Новак  “Үгүй, энэ талаар огт яригдаагүй” гэж хариулжээ.