Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “оноо алдсан” оролцоо

МАН-ын залуучуудын байгууллагын 30 жилийн ойг өнгөрсөн долоо хоногт Их тэнгэрийн аманд тэмдэглэжээ. Энэхүү арга хэмжээг зарим хэвлэлүүд “Архангайн уулзалтын хариу” хэмээн нэрлэж, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын зүгээс залуу үеийнхэндээ барьсан хариу  ч гэх  хэвлэлийн мэдээ  байна. Ойн баярт МАСЗХ, НАМЗХ болон SDY нэрийн дор ажиллаж байсан удирдах зөвлөлийн гишүүд, үе үеийн удирдлагууд очжээ. Тус байгууллага нь МАН-ын хувьд боловсон хүчний нөөцөө төгөлдөржүүлэн бэлтгэдэг нэгж гэж хэлж болно. Харин энэ үйл ажиллагаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцоогүй нь олны анхаарлыг татаж, тус намын зарим гишүүдэд гомдол дагуулжээ.Тэд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

 Түүнчлэн тэд зөвхөн ирээгүйгээс гадна зарим зочдыг арга хэмжээнд очихгүй байхыг уриалсан, утсаар ярьж лобби хийсэн гэх мэдээлэл ч гарчээ. Гэсэн ч уригдсан 370 зочин очсон байна.Залуус нэгэн цагийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хоёр удирдагчдаа  хүндэтгэл үзүүлж, бичлэг, эвлүүлэг дэлгэцээр гаргасан нь оролцоогүй дарга нартаа “гүүр” тавьсан үйлдэл болж харагдав. Гэвч баярт оролцсон зарим ахмадууд “улс төр, талцал тусдаа байг. Намын ажилд үнэнчээр зүтгэсэн биднийг үнэлсэнгүй” үл хүндэтгэсэн хэмээн гомдол илэрхийлжээ Энэ бүхэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хувьд нам доторх байр суурь, залуу үеийнхний дэмжлэг авах тал дээрээ оноо алдахад хүрлээ гэх улс төрийн дүгнэлт гаргахад хүргэжээ.