Доминикан улсад 2025 оны 4-р сарын 8-ны өглөө "Jet Set" клубийн дээвэр нурж, 60 хүн амиа алдсан харамсалтай осол гарчээ. Уг осолд Доминиканы алдарт дуучин Рубби Перес, Монте Кристи мужийн захирагч Нельси Милагрос Круз Мартинес, мөн бейсболын домогт тоглогч Октавио Дотел нар амиа алджээ.
Санто Домингогийн захирагч Каролина Мехиа ослын талаар нийгмийн сүлжээнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна
Ерөнхийлөгч Луис Абинадер мөн ослын талаар мэдээлэл авч, аврах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд бүх төрлийн тусламжийн байгууллагууд ослын газар шуурхай ажиллаж байгаа юм.