Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Англи улсад амьдардаг гэх О.Тэмүүлэн нь найз охиндоо үнэтэй брэндийн цүнх хувцас бэлэглэж, үнэтэй машин хөлөглөж, наран шарлагын газруудаар мөнгөө үрж тансаглаж явна. Түүний найз охиндоо бэлэглэсэн ганц цүнх нь л гэхэд 3500$ буюу 12,250,000₮ болж байгаа талаар нийгмийн сүлжээнд багагүй шуугиад авлаа.
Харин түүний ах дүү, хамаатан садан, төрөлх нутгийнхны ургийн мод төрд ургаж бүлэглэл болон мэндэлсэн талаар Эргэлт сэтгүүлийн 4 дэх дугаарт бичжээ.
Төрд “БЭРХИЙНХЭН” хэмээх “БҮЛЭГЛЭЛ” мэндэлж, хэлд, хөлд оржээ.
Өдгөө төрд “БЭРХИЙНХЭН” хэмээх “бүлэглэл” мэндэлж, өнгөрсөн дөрвөн жил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун сайн торниулсаар, хэлд хөлд оруулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1998 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны ЕБС-ийн 10В ангийг төгссөн. Тэгвэл Л.Оюун-эрдэнэ ангийнхаа болон төгсөлтийнхөө буюу “БЭРХИЙНХЭН” хэмээх “бүлэглэл”-ийг төрд хэрхэн торниулсныг цөөн жишээгээр танилцуулъя.
Бэрх тосгоны EБС-ийн 1998 оны төгсөгч, ангийнх нь охин Лхагвамижидийн Намуунгэрэл Л.Оюун-Эрдэнийг 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш Зөвлөхөөр нь ажиллаж, бичиг цаасны бүх ажлыг зохицуулдаг байсан. Улмаар Л.Намуунгэрэл 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа. Харин Л.Намуунгэрэлийн төрсөн эгч Л.Оюунгэрэл нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны ЕБС-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2021 онд чөлөөлөгдсөн.
Сонирхуулахад Л.Оюун-Эрдэнийн 10 жилийн ангийн охин, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Л.Намуунгэрэл Л.Оюун-Эрдэнийн үеэл дүү И.Болор-Эрдэнийн “Ай Ти Эс Өү” ХХК-аас 24.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЛЕД ДЭЛГЭЦ ХУДАЛДАН АВЧ, гэрээн дээр Л.Намуунгэрэл, И.Болор-эрдэнэ хоёр гарын үсэг зурсан баримт байна.
Үргэлжлэлийг ЭРГЭЛТ СЭТГҮҮЛ-ээс
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЕЭЛ Б.БАТХИШИГТДЭЭ ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН “ИХ ХУРАЛДАЙ” ЦОГЦОЛБОРЫН 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙГ “БЭЛЭГЛЭЖЭЭ”
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХҮРГЭН Д.АЗЖАРГАЛ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-Д АЧААНЫ ВАГОН ТҮРЭЭСЭЛЭДЭГ БОЛЖЭЭ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ҮЕЭЛ Б.МӨНХТУЯАГИЙН НӨХӨР ЖДҮ-ИЙН 400 САЯ ТӨГРӨГӨӨ ДОЛООН ЖИЛ ТӨЛӨХГҮЙ, ТАС ГҮРИЙЖ БАЙНА