Австрийн Ерөнхийлөгч анх удаа Монгол Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений Монгол Улсад хийх төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өчигдөр /2025.05.25/ Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм. Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.

Түүнчлэн өнөөдөр /2025.05.26/ Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авах ёслол төв талбайд болно. Ван дер Беллен бол олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд онцгой анхаардаг улс төрч.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 онд Францын Ерөнхийлөгч нар хэдхэн сарын зайтай харилцан төрийн айлчлал хийж, ураны салбарт хамтран ажиллах түүхэн тохиролцоонд хүрч байсан. Мөн онд Польшийн Ерөнхийлөгч Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийж Монгол Улс дахь Элчин сайдын яамаа сэргээн байгуулсан. Түүнчлэн өнгөрөгч онд Европын холбооны хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн зэрэг үр дүнд хүрээд байна.