• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Д.Амарбаясгалан нарын Булган дахь тохироо ба Засгийн газар, хүчний байгууллагыг дахин хуваарилах далд тулаан

Д.Амарбаясгалан нарын Булган дахь тохироо ба Засгийн газар, хүчний байгууллагыг дахин хуваарилах далд тулаан

 УИХ ирэх даваа гарагт ээлжит бусаар хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр тов зарлалаа. Гэвч парламентын танхимд хөндөгдөх тоо баримт, эдийн засгийн маргаанаас урьтаж, хөшигний ард эрх мэдлийн дахин хуваарилалт, улс төрийн ширүүн тохироо өрнөж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна.

Ээлжит бус чуулганы босгон дээр Д.Амарбаясгалан нарын гишүүд Булган аймгийг зорьж, "салхинд гарах" нэрийдлээр намрын гол улс төрийн тохироогоо бэлтгэж яваа гэх мэдээлэл байна. Төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөл нь энэ намрын хамгийн эмзэг цэг байх нь ойлгомжтой. Гэтэл Булган фракц ЗГХЭГ-ын даргын суудалд санаархаж эхэлжээ. Тэдний гол зорилго нь Б.Энхбаярыг Засгийн газраас шахан гаргаж, оронд нь өөрсдийн фракцын хүнийг сайдаар томилуулах хүчтэй "шахаа" хийх явдал гэгдэж байна.

Эрх мэдлийн төлөөх энэхүү хөдөлгөөнтэй зэрэгцэн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цагдаагийн байгууллагын удирдлагын түвшинд хэд хэдэн албан тушаалтныг чөлөөлж, өөрийн хүрээний хүмүүсээр сэлгэх ажлыг эрчимжүүлсэн нь төрийн тусгай бүтцийг өөрийн нөлөөнд оруулах гэсэн далд зохион байгуулалт гэж харагдаж байна. Төсөв хэлэлцэх нэрээр төрийн босгыг давж ирсэн энэ удаагийн ээлжит бус чуулган угтаа Засгийн газрын суудал, хүчний байгууллагын хяналтыг шинэчлэн хуваах далд тулааны талбар болж хувирах төлөвтэй байна.