УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Хорооны хэсгийн ахлагч 1918 хүнд нийтдээ 28 орчим тэрбум төгрөгийн жилийн зардалтай шууд гэрээ хийдэг байсан. Өнгөрсөн хаврын чуулганы үеэр уг асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан. Ингэхдээ эхний ээлжинд хэсгийн ахлагч нарыг цуцлая, дараа нь хэсгийн ахлагч нарын эрх зүйн байдлыг бий болгоё гэдэг асуудал тавьж байгаа. Хэсгийн ахлагч бол улстөржсөн албан тушаал гэдгийг судалгаа харуулсан. Одоо 2027 он сонгууль болох учраас төсвийг нь нэмж, 1.2 сая төгрөгийн цалинтай байсныг 1.5 сая болгосон байна. Энэ нь төрийн албан тушаал гэдгийг гэрчилчихлээ. Харамсалтай нь УИХ-аар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэлгүй хагас жил өнгөрч байна. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлын товыг зарладаг. УИХ-ын даргатай уулзаж яаралтай хэлэлцүүлж, шийдэж өгөөч гэдэг шаардлага тавина. Мөн УИХ дахь АН-ын бүлэгтээ ч бас шаардлага тавьж байна.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмсэн нь улстөржсөн үйл ажиллагаа
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд хорооны 1918 хэсгийн ахлагчийн урамшуулалд 34.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батбаяр байр сууриа илэрхийллээ.


