Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний зуны засварын ажил үргэлжилж байна. Их засвар хийх төлөвлөгөө ёсоор маргааш буюу зургаадугаар сарын 17- ноос 27-ныг дуустал 10 хоногийн хугацаанд дараах байршлын халуун усыг хязгаарлахаар болсныг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдээлэв.
Түр зогсолт засварын бүсэд хамаарах бүсчлэл:
- Төв гандан
- Бөмбөгөр худалдааны төв
- Баянбүрд төв
- 7-р хороолол
- Хангай хотхоны орчмын хэрэглэгчид
- 100 айл
- КТМС
- Цэцэг зочид буудал
- 12-р хороолол орчмын хэрэглэгчид
- Женекс зочид буудал
- Ой мод ХХК
- УДДТ-59-өөс хангагддаг хэрэглэгчид
- Тэнгис кино театр
- Засгийн газрын XI, V байр
- Тахь-ко ХК
- Дүрслэх урлагийн музей орчмын болон УДДТ-62-оос хангагддаг хэрэглэгчид
