Реципиент нь 13 настай хүүхэд байсан бөгөөд түүний ээж нь донор болсон байна.
Өмнө нь хүүхдэд хийсэн 14 мэс засал Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) хийгдэж байсан бол энэ удаад хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д амжилттай хэрэгжлээ.
Ингэснээр Монгол Улсад нийт 410 дахь, хүүхдэд 15 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн бөгөөд энэ нь ЭХЭМҮТ-ийн хувьд хүүхдэд хийгдсэн анхны ийм төрлийн мэс засал боллоо.