“Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг 2025.05.16-ны өдөр УИХ-аар батлуулсан. Хуулийн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголбанк журмыг боловсруулж 2025.09.01-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан. Уг тушаалын дагуу өнөөдрөөс буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-наас “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Э.БАТШУГАР: Хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах санхүү, эдийн засгийн таатай боломж бий болно:
• Зээлийн хүү буурах нөхцөл үүснэ
• Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилна
• Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ
• Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ
• Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна