Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг эхнэр нь алгадаж байгаа дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Тэгвэл энэхүү бичлэгийг Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч үүнийг эхнэртэйгээ хамт байнга хийдэг шиг тоглоом шоглоом, наргиа байсан. Бичлэгийг мушгин тайлбарлаж байгаа нь утгагүй зүйл. Мөн өмнө нь олон нийтийн сүлжээнд Украинд айлчлах үеэр ширээн дээрээс амны цаас хумьж байгаа бичлэгийг мушгин тайлбарлаж байсан гэдгийг сануулав.