Төв талбайд "Огцрох амархан" жагсаал үргэлжилж байна. Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан ийнхүү жагсч буй. Жагсаалд зорин ирж байгаа иргэдийн олонх нь залуус байна. Залуусыг уриалсан олны танилууд, нөлөөлөгчид дунд ШУТИС-ийн багш Д.Сэрдарам багтаж байна. Харин тэрээр оюутнуудаа аваад жагсах гэсэн ч 5 удаа мэдүүлэг өгсөн тухайгаа цахимд нийтэлжээ.
Д.Сэрдарам: Залуучуудаа #Цүнхтэйжагсаалднэгдээрэй! "Ажлаа хий" жагсаал болоход "Ирээдүйнхээ төлөө жагсцгаа! Би хичээлээс чөлөөлье" гэсэн постыг энд тэндээс устга гэж дарамталсан. "Нүүрсний хулгайн эсрэг" жагсаалд оюутнуудаа аваад жагсахад попорлоо гэж буруутган хэдэн удаа мэдүүлэг авсан. 5 хүрэхгүй жилийн дотор ямар тогоонд, яаж амьдарч, яаж хулхидуулж, яаж доромжуулж байгаагаа мэдэрлээ. Одоо айх юм алга! Онц авах хүүхдүүд жагсаал дээр селфи хийгээд надруу явуул! Би хичээлээ огт гурилдаагүй заасан болохоор дүнгээ яаж гаргахаа мэднэ. Ирээдүйнхээ төлөө очсон оюутнууд та нарт ирээдүй чинь ОНЦ тавина