Есдүгээр сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд төв хэсгээр, 5-нд зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Энэ сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 03, 06-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 03-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарах боловч 04-нд нутгийн баруун хагаст, 05, 06-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.