Япон инженерүүд агаараас ус гаргах төхөөрөмж бүтээв

2025 оны 4-р сард Японы нэгэн стартап компани цөл, хуурай бүс нутгуудад усны хомсдолыг шийдвэрлэх зорилгоор агаараас ус гаргах шинэ төрлийн төхөөрөмж бүтээжээ. Тус төхөөрөмж нь агаар дахь чийгшлийг конденсацийн аргаар (Агаар дахь усны уур (чийг) хөргөх үед шингэн төлөвт шилжиж ус болж хувирах үйл явц) шингээн авч, цэвэр ундны ус болгон хувиргах чадвартай бөгөөд өдөрт дунджаар 10-15 литр ус үйлдвэрлэх боломжтой.

Энэ технологи нь нарны эрчим хүчээр ажилладаг тул цахилгаан эрчим хүч шаарддаггүй бөгөөд хөдөө орон нутаг, байгалийн гамшгийн үед хэрэглэхэд онцгой тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Олон улсын байгууллагууд уг төхөөрөмжийг усны хомсдолтой бүсүүдэд хэрэглэх боломжийг судалж эхэлжээ.