“ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭ”-сэдэвт сургалт зохион байгууллаа

Монгол Улсад хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхыг сайжруулах хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан “Хөгжлийн бодлогын үнэлгээ” сургалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагчид оролцлоо.
 
Тус сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөгжлийн үнэлгээний институтийн дэд захирал ноён Свен Хартен, үнэлгээний багийн ахлагч хатагтай Сара Дезири, үнэлгээчин хатагтай Сабине Пальмройтер нар удирдаж явууллаа.
 
Сургалтын үеэр албан хаагчдад байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын үнэлгээний зорилго, үндсэн үүрэг, ач холбогдол, мониторинг болон үнэлгээний ялгаа, холбоо, хамаарал, үнэлгээний төрөл, үнэлгээний стандарт зэрэг олон асуудлын хүрээнд тодорхой ойлголт, мэдээллийг өгч, кейс сургалтыг бодлогын улсын үнэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг болох сонирхолтой асуудлаар зохион байгуулсан байна.