Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ЕБ-ын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Өөрийгөө танин мэдэхүй, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг чиг үүргийн байгууллагын багш А.Мөнхжин удирдаж, сурагчидтай хэрхэн өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах тухай ярилцаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн юм.

