Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдэж, хүүхэд багачууд болон иргэдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсээд байна. Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгджээ.
Иргэд, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах аймгуудад эрсдэлийн нөхцөл бүртгэгдэж, холбогдох байгууллагуудаас 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авч, шуурхай баг ажиллуулах чиглэл өгөөд байна:
-
Булган
-
Хэнтий
-
Сэлэнгэ
-
Хөвсгөл
-
Дорнод
-
Увс
-
Архангай
-
Дархан-Уул
-
Завхан
-
Төв аймаг
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар болон эцэг эхчүүдэд хандан дараах хатуу зөвлөмжийг хүргүүлж байна:
-
Сургууль, цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдийг хамран нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхгүй байх.
-
Хүүхдүүдийг ой, уулын бүсэд ганцаар болон хараа хяналтгүйгээр явуулахгүй байх.
-
Ялангуяа хүрэн баавгай үзэгдсэн, идэвхжсэн эрсдэлтэй бүсэд хүүхдүүдийг салхинд гаргах, тоглуулахаас эрс татгалзах.
Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд хамгийн чухал тул дээрх сануулгыг чанд баримталж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.





