Манай улсад хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрх, хамгаалал, асрамж халамжийн хүртээмжтэй холбоотой асуудлууд анхаарал татсан хэвээр байна. 2022 оны байдлаар улсын хэмжээнд 21 байгууллагын дэргэдэх 30 асрамж, халамжийн төвд 924 хүүхэд, залуус амьдарч байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь буюу 341 (36.9%) нь гэр бүлтэй, 334 (36.1%) нь хагас өнчин, 220 (23.8%) нь бүтэн өнчин, 29 (3.1%) нь олдмол хүүхдүүд эзэлж байгаа юм.
Түүнчлэн улсын хэмжээнд бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өссөн дүнтэй байна:
-
2021 онд 2,990
-
2022 онд энэ тоо 2,911
-
2023 онд 2,697
-
2024 онд 2,576
-
Харин 2025 оны байдлаар 2,802 болж өсжээ.
Үрчлэгдсэн хүүхдийн тооны тухайд 2021 онд 1,261 хүүхэд үрчлэгдсэн бол 2022 онд 1,478, 2023 онд 1,421, харин 2024 онд 1,175 болж буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Орхон, Дорнод, Өвөрхангай зэрэг 4 аймагт асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү бодит тоо баримтууд нь асрамжийн төвд байгаа болон бүтэн өнчин хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлд эргэн нэгтгэх, үрчлэлтийн процессыг боловсронгуй болгох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд илүү анхаарч, бодлогын дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.





