Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Туулын хурдны замын төсөлд үүсээд буй асуудал болон авто зам ашигласны татварын хөнгөлөлтийн талаар дараах мэдээллийг өглөө.
Туулын хурдны замын төслийн шалгаруулалт, санхүүжилтэд эргэлзээ үүсээд байна Туулын хурдны замын төслийн дансанд 250 тэрбум төгрөг түгжигдсэн, харин 250 сая төгрөгийг зарцуулсан байдалтай байна. Мөн уг замын шалгаруулалтын сонгон шалгаруулалтын процесст хэд хэдэн асуудал үүссэнийг тэрээр онцлов:
-
Түншлэлд оролцсон "ХаоЮань" гэх компани чухам ямар учиртай, ямар компани болох нь тодорхойгүй, асуултын тэмдэгтэй байна.
-
Түүнчлэн 500 тэрбум төгрөгийн даатгалын баталгаа гаргасан "Мөнх даатгал" компани нь тус хэмжээний эрсдэлийг даах, баталгаа гаргах бодит нөөцтэй эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
-
Орчуулгын болон бусад олон асуудал үүссэн тул хууль хяналтын байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва "Би нэмэлт гэрээ байгуулаад ажлыг өөр трасс руу шилжүүлж эхлүүлье гэтэл эхний процесс нь асуудалтай байгаа тул 'Дуусашгүй киноны 2 дугаар анги' болох гээд байна. Эхний асуудлуудаа цэгцлэх шаардлагатай" хэмээн нөхцөл байдлыг тайлбарлалаа.





