Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат, худалдан авах ажиллагаа, төсвөөс гадуурх их хэмжээний мөнгөн эргэлтэд хяналт тавих зорилгоор УИХ-ын 47 гишүүн нэгдэн, Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн санаачилсан уг тогтоолын төсөлд парламент дахь намуудын төлөөлөл бүхий 47 гишүүн гарын үсэг зурсан нь төрийн өмчийн засаглал, төсвийн шилэн байдалтай холбоотой асуудал парламентын түвшинд ямар өндөр ач холбогдолтой байгааг харуулж байна.
Улсын төсвөөс гадуурх "Далд төсөв": Жил бүр 20 орчим их наяд төгрөг
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн мэдээлснээр, сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагаанд хууль бус, ашиггүй зарцуулалт гаарсан байна. Тухайлбал:
-
Төсвөөс гадуурх мөнгө: Жил бүр 20 орчим их наяд төгрөг улсын төсвийн нэгдмэл байдлын зарчмаас гадуур захиран зарцуулагдаж байна.
-
Тайлагналын замбараагүй байдал: Зөвхөн 2025 онд гэхэд л төрийн болон орон нутгийн өмчит 508 аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа хүргүүлээгүй нь санхүүгийн хяналтгүй орчин үүссэнийг сэрэмжлүүлж байна.
-
Ашиггүй зардлын бүтээмж: Нэг төгрөгийн орлого олохын тулд 5-8 төгрөгийн зардал гаргаж байгаа нь төсвийн тэлэлтийг хиймлээр өсгөж буй хууль бус үйлдэл юм.
Нээлттэй мэдээллийн сангаас сүүлийн 10 жилийн тендерийн статистикийг шүүн үзэхэд дараах тоо баримтууд сөхөгдөв. Сүүлийн 10 жилд:
-
Нийт 127,194 тендер зарлагдаж, 133.1 их наяд төгрөгийн худалдан авалт хийгджээ.
-
Эдгээр дээр үйл ажиллагааны зардлыг нэмж тооцвол хэмжээ нь 250 орчим их наяд төгрөг болж, 2.5 дахин өсдөг байна.
-
Сонгуулийн циклийг дагасан өсөлт: 2016-2020 онд 36,753 худалдан авалт зарлагдсан бол 2020-2024 онд энэ тоо огцом нэмэгдэж, 56 их наяд төгрөгийн худалдан авалт хийгдсэн нь сонгуулийн жилүүдэд тендер огцом өсдөг зүй тогтлыг баталж байна.
-
Зарцуулалтын бүтэц: Дунджаар 22 яам 9.6 их наяд төгрөгийн тендер зарласан бол төрийн өмчит компаниуд 56.7 их наяд, орон нутгийн өмчит компаниуд 3.4 их наяд, бусад төрийн байгууллагууд 63 их наяд төгрөгийг тус тус зарцуулжээ.
Энэхүү хэт их мөнгөний эргэлт болон хяналтгүй зардлууд нь улс төрчдийн сонирхлыг татаж, төрийн өмчит компаниудад өөрсдийн төлөөний хүнийг суулгах, улмаар иргэдийн халааснаас гарсан мөнгийг улс төрийн намын санхүүжилт болон хувь улс төрчдийг сурталчлахад ашиглах хөрс болдог гэдгийг санаачлагч гишүүн онцоллоо. Жишээлбэл, "Эрдэнэс Монгол" компани Чингис хаан баялгийн сан болохоосоо өмнө маш их хэмжээний буюу нэг жилд 480 орчим сая төгрөгийг шаардлагагүй сурталчилгаанд зарцуулж байсан нь үүний нэг баримт юм.
Хянан шалгах түр хороо байгуулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын 47 гишүүн:
-
Ө.Шижир
-
О.Алтангэрэл
-
Н.Алтанхуяг
-
О.Амгаланбаатар
-
Ц.Баатархүү
-
Р.Батболд
-
Ж.Батсуурь
-
Ж.Баярмаа
-
Ж.Баясгалан
-
Х.Болормаа
-
Э.Болормаа
-
С.Ганбаатар
-
А.Ганбаатар
-
Г.Ганбаатар
-
П.Ганзориг
-
Л.Гантөмөр
-
Б.Жаргалан
-
Ж.Золжаргал
-
Л.Лодойсамбуу
-
Г.Лувсанжамц
-
Л.Мөнхбаясгалан
-
П.Мөнхтулга
-
Ц.Мөнхтуяа
-
М.Нарантуяа-Нара
-
Э.Одбаяр
-
С.Одонтуяа
-
Г.Очирбат
-
Л.Оюун-Эрдэнэ
-
Б.Пунсалмаа
-
Д.Пүрэвдаваа
-
Б.Пүрэвдорж
-
П.Сайнзориг
-
М.Сарнай
-
Р.Сэддорж
-
Ц.Туваан
-
Б.Түвшин
-
Х.Тэмүүжин
-
Г.Уянгахишиг
-
Г.Хосбаяр
-
Дав.Цогтбаатар
-
О.Цогтгэрэл
-
С.Цэнгүүн
-
Л.Энхнасан
-
Д.Энхтүвшин
-
Д.Энхтуяа
-
С.Эрдэнэболд
-
Р.Эрдэнэбүрэн





