Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

ЗАЛУУС ХУДАЛ, ХУЛГАЙТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭЭ ИЛЭРХИЙЛЖ, “НЭГ МОНГОЛ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЖЭЭ

Монголын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг хэсэгчилсэн байдлаар бус, тогтолцооны иж бүрэн өөрчлөлтөөр шийдвэрлэх зорилгоор “Реформ клуб”, “Нэг Монгол” ТББ болон бусад хамтра

ЗАЛУУС ХУДАЛ, ХУЛГАЙТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭЭ ИЛЭРХИЙЛЖ, “НЭГ МОНГОЛ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЖЭЭ

Admin

Хуваалцах
Төрийн банк

 Монголын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг хэсэгчилсэн байдлаар бус, тогтолцооны иж бүрэн өөрчлөлтөөр шийдвэрлэх зорилгоор “Реформ клуб”, “Нэг Монгол” ТББ болон бусад хамтрагч байгууллагууд нэгдэн “НЭГ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ.

Энэ хүрээнд өнөөдөр 1,000 орчим дэмжигчийг нэгтгэсэн “Нэг Монгол” уулзалт болов. Уулзалтын үеэр оролцогчид эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдэд хүрэхээ больж, авлига хүнд суртал гаарч, шударга ёс мөхөж байгааг онцоллоо. Мөн өнөөгийн нийгэм, улс төрийн гацааг тайлж, үндэсний хэмжээнд шударга ёсыг дахин сэргээхэд хүн бүрийн оролцоо нэн чухал болохыг тус арга хэмжээнд урилгаар оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар илтгэлдээ онцолж байлаа. Баялгийн хулгайчдын явцуу эрх ашгийг хамгаалдаг хууль тогтоох байгууллагын зарим төлөөллүүд улс төрийн тогтворгүй байдал, институц хоорондын үл ойлголцлыг өдөөн дэвэргэж байгаа нь системийн шинэчлэл хийх цаг болсныг илтгэж байгааг оролцогчид санал нэгтэйгээр дэмжиж байв. Энэ ч утгаараа “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн нь тодорхой субъекттэй тэмцэх бус, асуудал үүсгэж буй тогтолцоо, дүрэм журмыг өөрчилж, хөгжлийн шинэ боломж нээхийг зорьж байгаа бөгөөд иргэд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, залуусаа сонсож шийдвэр гаргах түвшинд шахаж ажиллана гэлээ.

Хуваалцах
ЗАЛУУС ХУДАЛ, ХУЛГАЙТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭЭ ИЛЭРХИЙЛЖ, “НЭГ МОНГОЛ” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЖЭЭ | Баримттай, тэнцвэртэй, тууштай